"Шатахуун импортлогч ААН-үүд үнээ өсгөх, хомсдол үүсгэх эрх байхгүй"

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нефть шатахууны үнийн талаар болон 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шатахууны асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Шатахууныг жижиглэнгийн үнээр борлуулж буй ААН-үүд үнээ өсгөх, хомсдол үүсгэх эрх байхгүй. Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл үнийн асуудлаар шийдвэр гаргаагүй байхад шатахууны үнэ тарифтаа өөрчлөлт оруулсан, хомсдол үүсгэсэн ААН-үүдтэй эвлэрч ажиллахгүй.

Өнгөрсөн долоо хоногт хомсдол үүсгэсэн компанийн холбогдох хүнийг дуудаж уулзсан. Одоогоор хомсдол үүсгэхгүй байгаа гэж найдаж байна.

Шатахууны хомсдол үүсгэж байгаа ААН-үүдэд шалгалт хийнэ. Хомсдол үүсгэхгүй байхыг төрийн болон хувийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажиллаж байна" гэв.

Өнгөрөгч онд иргэдийн гомдол, мэдээллийн дагуу асуудлыг шийдэн ажилласан бөгөөд нийт иргэдийн дийлэнх буюу

  • 31.6 хувь нь Барилга, ОСНААҮ, СӨХ,
  • 21.2 хувь нь Хүнс, худалдаа, үйлчилгээ
  • 10.1 хувь нь Харилцаа, холбоо, мэдээлэл
  • 5.5 хувь нь Банк, санхүү, даатгал
  • 3.7 хувь нь Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудлаар хандсан байна.

2018 онд тус газар,

  • Өнгөрсөн онд зөвлөн туслах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажилласан бол энэ жил гүйцэтгэлийн хяналт шалгалтыг түлхүү хэрэгжүүлж,
  • Хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, өрсөлдөөнд харш, хууль бус зар сурталчилгааг таслан зогсоох,
  • Орон нутгийн хэрэглэчийн эрхийг хамгаалах, гомдол, саналыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч, орон нутагт чиглэж ажиллах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ