Хийжүүлсэн ундаа тархинд муугаар нөлөөлдөг

Чихэрлэг хийжүүлсэн ундаа нь тархины үйл ажиллагаанд хор хүргэх магадлалтай гэсэн дүгнэлтийг Америкийн эрдэмтэд хийжээ.

Хийжүүлсэн ундаа хэтрүүлэн хэрэглэх нь ой санамжийг муутгаж, тархины хэмжээг багасгадгийг 45-аас дээш насны 4300 хүний дунд долоон жилийн турш хийсэн судалгааны явцад илрүүлсэн байна. Хийжүүлсэн ундаа, тэр ч байтугай илчлэг багатай ийм ундаа нь цус харвах эрсдэлийг ихэсгэж, ой санамж, ухаан муудахадхүргэдэг байна.

Чихэрлэг ундааг өдөр бүр уувал тархинд ч бас хортойг эмч нар дурджээ. Учир нь чихэрлэг ундаа цусны эргэлтэд сөргөөр нөлөөлдөг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ