Хадан цохионоос унах гэж байсан хүүхдүүдийг аварчээ

Зайсан толгойгоос Яармаг явах уулын зам дагуу "Богд" ууланд бага насны хүүхэд хадан цохио дээрээс унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр /01.07-ны 15:11 цагт/ онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 15:23 цагт очиж, иргэн Э /9 настай, эрэгтэй/, иргэн А /11 настай эмэгтэй/ нар 6 метрийн өндөр хадан цохионоос унах гэж байсныг аварчээ. Улмаар хүүхдүүдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ