Нийт 240 СӨХ-ийн зөрчил дутагдлыг арилгуулжээ

2017 онд ШӨХТГ УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн төвийн 6 дүүргийн СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Үүнээс Баянзүрх дүүргийн 31 СӨХ, Баянгол дүүргийн 60 СӨХ, Сүхбаатар дүүргийн 29 , Чингэлтэйн 50, Хан-Уулын 53, Сонгино хайрханы 17 буюу нийт 240 СӨХ-нд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулжээ.

Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ болон Эрчим хүчний салбарын улсын байцаагч нартай хамтран зөрчил дутагдлыг арилгах хугацаатай үүрэг өгч, эргэн шалгаж ажилласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ