ҮЙЛ ЯВДАЛ: Шатахууны үнийн зөвлөл хуралдана


10.00
- Шатахууны үнийн зөвлөл хуралдана
11.00
- Ерөнхийлөгч Х.Баттулга 'Байшин үйлдвэрлэх комбинат-1' үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцана. “Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрийг шинэчлэн байгуулахтай холбоотойгоор хоёр жилийн өмнө Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Чингис бондын эх үүсвэр болон ОХУ-ын санхүүжилтээр 23 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг.
- Монголбанкнаас гурван сарын хугацаанд хэрэгжүүлсэн 'Санхүүгийн боловсрол' аяны хаалтын ёслол Монголбанкны В байрны хурлын танхимд болно.
- Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс 'АТГ-ын дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав' сэдэвт хэвлэлийн хурал зохион байгуулна. Хэвлэлийн хурал АТГ-ын хурлын танхимд товлогджээ.
- 'Mонгол ньюс' мэдээллийн төвд Монголын ногоон намаас шилжилтийн Засгийн газар байгуулах талаар мэдээлэл хийнэ.
12.30
- Монгол Улсын хуулийн байгууллагад ажиллаж байгаа, хуулийн цоорхой ашиглан гадаадын иргэдэд үйлчилж, төрийн өмчийг луйвардан авдаг хуульчид болон газрын лицензтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудын асуудлаар “Хөх Монгол” бүлгэмээс хэвлэлийн бага хурал зарлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ