Бохь шүдний ломбыг "муутгадаг"


Гэхдээ хэтэрхий удаан бохь зажилвал ингэдэг нь үнэн. Хоол идсэний дараа амаа зайлах боломжгүй бол бохь зажилснаар амны хөндийг аятайхан үнэртэй болгож, хоолны үлдэгдлийг арилгахын тулд бохийг бүтээсэн байдаг. Бохийг хоол идсэний дараа 5 минут зажилахыг зөвлөдөг байна. Харин олон цагаар зажилах нь буруу гэнэ.
Ингэхдээ ломбыг муу тавьсан бол, ломбоны захын хэсэг хэлтэрдэг бөгөөд түүнийг юу л бол юу муутгаж болно. Энэ утгаар ирис нь онцгой муу бөгөөд энэ чихэр шүдэнд маш их наалдамхай байдаг.Гэхдээ хэрвээ ломбыг сайн тавьсан бол бохь, ирисний аль аль нь түүнийг ховхлохгүй юм.
Мөн хэрвээ хэтэрхий удаан зажилахгүй бол бохь нь шүдний пааланд нөлөөлдөггүй байна. Бохинд агуулагддаг сахар юмуу түүнийг орлодог бодисууд шүлс ялгаралтыг ихэсгэдэг юм. Харин эсрэгээр шүдний пааланг сэргээдэг нийлэмж эрдсүүд бидний шүлсэнд агуулагддаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ