”Эрдэнэт” үйлдвэр молибдений өтгөрүүлэгчээ шинэчилнэ

Эрдэнэт үйлдвэр баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт молибдений шинэ өтгөрүүлэгч суурилуулахаар болжээ. Тус үйлдвэр ашиглалтад орсон цагаасаа эхлэн ОХУ-д үйлдвэрлэсэн6м3 багтаамжтай өтгөрүүлэгч хоёр машин ашиглаж иржээ. Тус машинуудынхаа нэгийг нь шинэчилж буй нь энэ аж.

Герман улсад үйлдвэрлэсэн, 7м3 булинг хүлээн авч өтгөрүүлэх хүчин чадалтай, орчин үеийн өндөр бүтээмжтэй техникийг ачсан бөгөөд энэ сард ирэх аж. Одоогоор хуучин өтгөрүүлэгчийг буулгах, талбай цэвэрлэж, чөлөөлөх ажил хийгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ