Амиа алдсан 13 настай охины хэргийг шүүхэд шилжүүлжээ


Баянзүрх дүүргийн 21-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир төв”-ийн зочид буудалд өнгөрсөн есдүгээр сард 13 настай охин амиа алдсан хэрэг гарсан. Хэрэгтэй холбогдуулан 19-20 насны Д.Жавхлан, Э.Амарболд нарыг саатуулан, шалгасан бөгөөд тэдэнд хүчиндэх гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, прокурор яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Цогцост хийсэн шинжилгээгээр охины биеэс эр бэлгийн эс илэрч, архины цочмог хордлогод орсны улмаас амь насаа алдсан гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтийг талийгаач охины ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Улмаар дахин задлан шинжилгээ хийлгэж, хэргийг нь мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ