“Алтан-Өд-2017” наадмын шилдгүүд тодорлоо

Монголын зохиолчдын эвлэлийн 89 жилийн ой, утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2017” наадам өнөөдөр /2018.01.09/ Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд болж өнгөрлөө.

Тус наадамд олон уран бүтээлч оролцсон байна.

Ингээд Монголын зохиолчдын эвлэлээс 2001 оноос хойш зохион байгуулж буй 2017 наадмын “Алтан-Өд” шагналтнуудыг танилцуулъя.

Яруу найргийн төрөлд М.Амархүү -“Ес дэх зүүдний аниргүй эрвээхэй”

Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний төрөлд Б.Номинчимэд –“Аугаа эрин”

Хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд Ц.Ганболд -“Цэцүүхэй”

Хүүхдийн зохиолын төрөлд Ц.Энхтүвшин- “Аз жаргалтай үлгэрүүд”

Утга зохиолын орчуулгын төрөлд Б.Сувддулам-“Пигийн амьдрал”

Жүжиг, киноны зохиолын төрөлд Д.Жамъян- Кино зохиолууд

Утга зохиолын судлал, шүүмжийн төрөлд
О.Содномпил тэргүүтэй Уран зохиолын судлал шинжлэлийн редакци

Шог хошин болон баримтат уран зохиолын төрөлд З.Ядмаа- “Цаг цагийн цагаан дурсамж”

СЭТГЭГДЭЛ БИЧИХ