Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсон. Охиныг алга болсон даруйд цагдаагийн байгууллагаас эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын гаргасан захирамжийн дагуу эрлийн баг гарч эрэн хайх ажиллагааг орон даяар эхлүүлсэн юм.

Охиныг алга болох үеэр 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, Замын-Үүд сумыг бүхэлд нь нэгжсэн. Мөн БНХАУ-ын эрээн хотын цагдаагийн газартай хамтарч эрлийн үйл ажиллагааг хилийн цаана явуулсан ч охиныг хил давуулсан ул мөр байхгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн.

Одоогийн байдлаар Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа хэдий ч хэргийн сэжүүр болохуйц мэдээлэл олдоогүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ