ҮЙЛ ЯВДАЛ: 'Утаагүй Улаанбаатар' форум болно

09.00

  • ЗДТГ-ын А танхимд НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана.
  • “Нутгийн шийдэл сан” ТББ-аас “Цэвэрч монгол” төслийн хүрээнд дүүрэг, хөдөө орон нутагт “Жорлонгоо өөрчилье” номын агуулга бүхий байгаль экологид ээлтэй жорлонгийн шинэ шийдэл, арга технологи, бизнесийн боломжийг танилцуулах сургалтыг энэ удаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулна. Сургалт дүүргийн иргэний танхимд 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

09.30

  • 'Bloomberg TV Mongolia' телевизээс санаачилсан 'Утаагүй Улаанбаатар' сэдэт форум Blue Sky зочид буудлын Diamond Hall танхимд болно.

10.00

  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуульийн хэрэгжилттэй танилцах, салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа салбарынхантай уулзана.

12.00

  • Нийслэлийн цагдаагийн газраас өнгөрсөн онд нийслэл хотод бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хурал Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд зохион байгуулагдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ