Утаажилтын бүсээс 18 хүнийг гаргав

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутаг дэвсгэрт Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 09-ний өдрийн 22:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 22:41-03 цаг 53 минут нийт таван цагажиллаж унтраасан.

Онцгой байдлынхан утаажилтын бүсээс 10 том хүн, 8 хүүхэд, нийт 18 хүнийг гаргасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ