БНСУ "Е-9" визийг шинээр 56,000 хүнд олгоно


БНСУ-аас 2018 онд мэргэжлийн бус ажил эрхлэх гадаадын иргэдэд олгодог “Е-9” ангиллын визийг 56 мянган хүндолгоно хэмээн “Naver.com” сайт дээр мэдээлжээ. “Е-9” ангиллын визээр Өмнөд Солонгос улсад хөдөлмөр эрхлэх иргэд:
- Үйлдвэрлэлийн салбарт 42,300,
- Хөдөө аж ахуйн салбарт 6,600,
- Загас агнуурын салбарт 2,600,
- Барилгын салбарт 2,400,
- Үйлчилгээний салбарт 1,100 гэсэн квоттой ажлын байр зарласан байна.
“E-9” ангиллын визтэй иргэд БНСУ-аас 8 сараас 9 жил (4 жил 10 сар+4 жил 10 сар) хүртэл хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой байдаг юм.
Одоогийн байдлаар 7,500 гадаадын иргэн визийн эцсийн хугацаа болох есөн жилээ дуустал ажиллахаа БНСУ-ын албаныханд мэдэгджээ. Тус улсын Цагдаагийн албанаас хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нутаг буцаах арга хэмжээгээ эрчимжүүлнэ гэдгээ мөн мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ