Зайсангийн аманд байрлах зогсоолыг иргэд үнэ төлбөргүй ашиглана


Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 265 авто машины зогсоолыг ашиглалтад оруулсан. Харин тус зогсоолд машинаа байрлуулахад 5000 төгрөгийн хураамж авч байгаа талаар иргэдээс Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт гомдол ирүүлжээ.
Үүнтэй холбогдуулан НАЗХГ-аас тус зогсоолыг иргэд үнэ төлбөргүй ашиглах ёстой хэмээн мэдэгдлээ.Тодруулбал, НАЗХГ-аас тус зогсоолд “Төлбөртэй зогсоол”-ын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар ч байгууллагад олгоогүй бөгөөд авто машинаа байрлуулсан иргэд ямар нэгэн төлбөр хураамж төлөх эрхзүйн үндэслэл байхгүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ