Эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх аяныг эхлүүлэв

Дархан-Уул аймагт жил бүр аймгийн хэмжээний эмзэг бүлгийн иргэдийг хамруулсан сарын аяныг явуулдаг байна. Энэ жилийн хувьд тус аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар (ХХҮГ) холбогдох хэлтэс газруудтай хамтран Дархан сумын хэмжээнд дулааны худаг, орц хонгилд амьдарч буй гэр, оронгүй тэнэмэл иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Уг ажлын хүрээнд халуун хоол, цайгаар үйлчлэх, бичиг баримтжуулах, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох сургалтад хамруулж, нийгэмшүүлэх үйл ажиллагааг өрнүүлж буй юм байна.

Тус аяны хугацаанд Дархан-Уул аймгийн ХХҮГ-ын дарга С.Энхболд Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлэх “Сэтгэлийн ариун дэм” ТББ-ын ажилтан Б.Батбаяр, “Эзэн хичээвэл заяа хичээнэ” ТББ-ын тэргүүн Ч.Пүрэвхүү, “Мөнгөтийн таг” ТББ-ын тэргүүн П.Түмэнжаргал нартай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ