Тэтгэврийнхэн өдөр бүр гэрээсээ гарч байх хэрэгтэй


Аль болох ахиухан наслахыг бодож байгаа настай хүмүүс гэрээсээ тогтмол гарч, өдөртөө нэг удаа хажуугийнхаа дэлгүүрээр орж байх хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна. Ингэж гарах нь цусан дахьхолестериний хэмжээг бууруулдаг статины төрлийн эмийн үйлчилгээтэй адилхан нөлөөтэй тухай Иерусалимын(Израиль) Хаддаса” (Hadassah-Hebrew University Medical Center)эмнэлгийн мэргэжилтнүүдярьжээ.
Судлаачид 3375 хүний биеийн байдлын тухай мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр ийм дүгнэлтэд хүрсэн байна. Туршилтад 70, 78, 85, 90 настай хүмүүс оролцжээ. Гэрээсээ аль хэр гардагийг хүн бүрээс асууж,үүнээс хамааран байнга гардаг (долоо хоногт зургаа-долоон удаа) хүмүүсийг нэг бүлэгт, тогтмол биш гардагийг нь (долоо хоногт хоёроос таван удаа) өөр бүлэгт, цөөхөн гардагийг нь (долоо хоногт нэгээс илүүгүй юмуу огт гардаггүй) гурав дахь бүлэгт оруулсан байна.
Настай хүмүүс өдөр бүр гэрээсээ гарч байсан бол, тэдний ахиу наслах магадлал 78 настнуудын дунддолоо хоногт ганцхан удаа гарч байсан хүмүүсийг бодвол 85 хүртэл наслах магадлал26%-иарихбайсан байна. 90 настнуудын бүлэгт ч ийм хандлага ажиглагджээ. Явахад асуудалтай юмуу ямар нэг өвчин, зүрх-судасны өвчинтэй хүмүүсийн дунд ч ийм нөлөө харагдсан байна.
Хүн гэрээсээ гарахад ойр хавийнхаа хүмүүстэй харьцаж, өдөр тутмын амьдралд илүүтэй оролцож, инхгэснээр хөгширөлтийг удаашруулдаг байж болохыг мэргэжилтнүүд дурджээ. Дашрамд дурдахад,гэрээсээ цөөхөн гардаг хүмүүсийн бүлэгт эрчүүд, бага боловсролтой хүмүүс, түүнчилэн ганц бие хүмүүс нэлээд олон байдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ