Яруу найрагч Б.Лхагвасүрэн өнөөдөр хагалгаанд орж байна

Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн өнөөдөр /2018.01.12/ БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд орж байгаа аж.

Түүний ач С.Хабулаас энэ талаар тодруулахад “Өвөө маань яг одоо БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд орж байгаа. Өнгөрөгч 12 дугаар сарын 10-ны өдөр тус улсын Мёнжи эмнэлэгт шинжилгээ өгөхөд хорт хавдрын анхан шат гэсэн хариу гарсан. Тэгсэн нэгдүгээр сарын 5-нд хагалгаа хийлгэхээр энэ 2-ны өдөр дахин шинжилгээ өгсөн чинь хорт хавдрын гуравдугаар шатандаа орсон гэсэн хариу гарч, хагалгаа нь хойшилсон. Эмч мэргэжилтнүүд нь ойролцоогоор дөрвөн цаг хагалгаа хийнэ гэж байсан. Удахгүй бид дахин холбогдоно” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ