Замын цагдаа нарт хүчилтөрөгчийн коктейль өгч байна


Замын цагдаагийн алба нь 2012 оноос эхлэн замын хөдөлгөөнийг зохицуулан ажилладаг алба хаагчдынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж хүчилтөрөгчийн коктейлийг өгч эхэлжээ. Одоогийн байдлаар нийслэл хотын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдадаа өдөр бүр олгож байна.
Хүчилтөрөгчийн коктейль нь цэвэр хүчилтөрөгчийг дурын жимсний сироп юмуу жүүсээр баяжуулан гаргаж авсан хэдэн мянган ширхэг өчүүхэн жижиг бөмбөлгөөс бүрдэх хөнгөн амттай хөөс юм. Хүчилтөрөгчийн коктейлийн нэг удаагийн уулт нь хоёр цаг ой модод алхсантай тэнцэх хэмжээний хүчилтөрөгчийг өгдөг учраас ийнхүү өдөр бүр алба хаагчдад үнэгүй өгч байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ