Шатахуун импортлогчдод зөрчлийн хэрэг үүсгэн прокурорт өгчээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчдийн эрхийг зөрчиж буй шатахуунимпортлогчдод зөрчлийн хэрэг үүсгэн прокурорт өгчээ. Тус байгууллага эрхийнхээ хүрээнд зарим нефть импортлогчдод зөрчлийн хэргүүд үүсгэсэн байна.

Стратегийн бүтээгдэхүүнд Засгийн газраас зохицуулалт хийдэг. Энэ тохиолдолд өрсөлдөөнийг хязгаарласанд тооцдоггүй бөгөөд Засгийн газар хуулиараа аль нэг субъектэд эрх өгсөн бол заасан эрхийг хэрэгжүүлэх эрх үүрэгтэй, Тэр нь төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл ажээ.

Тэрхүү зөвлөлөөс уг асуудалд ямар нэг шийдэл гараагүй 14 хоног хойшлуулсан хугацаанд ШӨХТГ-аас аж ахуйн нэгжүүдэд шатахуунд хязгаарлалт, үнийн өөрчлөлт хийхгүй байх мэдэгдэл өгчээ.

Мэдэгдлийн хэрэгжилт хангалтгүй, зарим нэг аж ахуйн нэгж хуулиа зөрчиж байгаа учраас тус газраас зөрчлийн хэрэг үүсгэн прокурорт өгөөд буй юм байна. Нефть импортлогчдод зөрчлийн хэрэг үүсгэснээр тус газраас хуульд заагдсан хариуцлагын арга хэмжээнүүд авч эхлэх аж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ