Ширээний теннисний Зүүн Азийн тэмцээн Монголд болно


Ширээний теннисний Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод энэ сарын 20-нд болно. Тус тэмцээнд Монгол, Япон, БНАСАУ, Тайван, Макао, Хонгконг улс гэсэн зургаан орны баг тамирчид өрсөлдөх юм. Тэмцээн МҮЭСТО-ны дэргэдэх спортын ордонд болно. Энэ тэмцээн 2018 онд Монголд болох олон улсын анхны тэмцээн болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ