“Нэг-уулчин, Нэг-уут хог” аянаар 146 шуудай хог цэвэрлэлээ

    Монголын Уулчдын үндэсний холбоо, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран хүрээлэн буй орчны хог хаягдлыг цэвэрлэх “Нэг-уулчин, Нэг-уут хог” аяныг энэ сарын 13-ны ням гарагт зохион байгууллаа.

    БОАЖЯ -аас зарласан “Хоггүй Цэвэрхэн Монгол” аяны хүрээнд дээрх аяныг Төв аймгийн Манзушир хийдийн орчимд зохион байгуулсан бөгөөд нийт 146 шуудай хогийг түүн, буулгажээ.

    Тус аянд МУҮХ-ны гишүүн  13 байгууллага, 16 уул, аялалын клуб болон хувь хүн нийт  136 хүн оролцон байгаль дэлхийгээ цэвэрлэх үйлсэд гар бие оролцжээ.

    Тэд энэ үйл ажиллагааны хүрээнд Богд уулын зам жимгүй, хүн тэр бүр очоод байдаггүй газруудад байсан самарчдын отог, хог хуримтлагдсан газруудын хур хогийг буулгасан байна. 

    Өнөө үед хүн төрөлхтөний хувьд хамгийн тулгамдаад буй асуудал болох орчны бохирдол, доройтлыг төр захиргааны байгууллагууд, ТББ болон олон нийтийн оролцоотойгоор хоёр дахь жилдээ ийнхүү уламжлал болгон зохион байгуулж байгаа нь энэ юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ