Хөвсгөл аймагт "Иргэдээ сонсъё" нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа

Иргэдээ сонсъё нээлттэй хаалганы өдөрлөг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9,10,11,12,14-р багуудад зохион байгуулагдлаа.

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд "ИРГЭДЭЭ СОНСЪЁ" нээлттэй хаалганы өдөрлөгийг Мөрөн сумын баг тус бүрт зохион байгуулж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдээр 9,10,11,12,14-р багийн иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж үйлчиллээ. Энэхүү арга хэмжээнд Аймгийн Засаг дарга Л.Ганболд, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх болон аймгийн хэлтэс агентлагийн дарга удирдлагууд оролцож иргэдийн санал хүсэлтийг сонсож сонирхсон асуултад нь нээлттэйгээр хариулж зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж ажиллаа.

Мөн тухайн багт харьяалагддаг цэцэрлэгүүд эцэг эхчүүдэд зориулан хоолны амталгаа явууллаа.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ