Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор дөрвөн хүн амиа алдав

2019.10.12-13-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 547 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 451-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 6 хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутаг 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -7
- Мөргөлдөх хэлбэрээр -4
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2019.10.12-ны өдрийн 04:05-ийн орчимд СХД-ийн 15 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, Цамбагаравын урд замд Тоёота Приус маркийн автомашины жолооч, явган зорчигчийг мөргөж амь насын хохироосон.
2019.10.13-ны өдрийн 13:00 цагийн орчимд Баян-Өлгийн аймгийн Бугат сумын 4-р багийн нутаг “Буга” гэх газар шороон замд UAZ маркийн автомашин онхолдож, зорчигч 22 настай, эрэгтэй Ш нас барсан.
2019.10.13-ны өдөр 23:30 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Баянголын өвөр” гэх газар шороон замд Nissan Vannete маркийн автомашин онхолдож, зорчигч 55 настай, эмэгтэй М нас барсан.
2019.10.13-ны өдрийн 23:34 цагийн орчимд СБД-ийн 11 дүгээр хороо Цагдаагийн гудамж “Их тамир-1” тавилга, хаалганы үйлдвэрийн урд замд Toyota prius маркийн автомашины жолооч зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож, ачаа ачиж байсан Hyundai porter маркийн автомашины араас мөргөж жолооч 35 настай, эрэгтэй А нас барсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ