Жирэмсэн эмэгтэй шахмал түлшинд угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

     Угаарын хийн хордлогоор 29 настай иргэн Г амиа алджээ. Тэрбээр өндөр настай аав, ээжийнхээ хамт байсан бөгөөд аав, ээж нь Цэргийн төв эмнэлгийн Хордлогын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Ээжийнх нь бие тогтворжсон бол аав нь ухаангүй байгаа аж. Талийгаач гурван сартай жирэмсэн байжээ. Тухайн айл сайжруулсан шахмал түлшээр галласан бөгөөд яндан нь хавхлагагүй байсан байна. Талийгаачийн нөхөр хөдөө ажилаар явсан хойгуур ийм харамсалтай хэрэг гарлаа. Бид үнэхээр айж байна хэмээн түүний эгч хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ