Монгол, Хятадын түүхэн үнэт дурсгалуудыг дэлгэсэн "Найрамдал, хамтын ажиллагаа-соёлын дурсгалууд" үзэсгэлэн нээнэ

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ сарын 16-ны өдөр тохион. Энэ өдөр Монголын Үндэсний музей, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвтэй хамтран тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол, Хятадын харилцаа болон Хятадын түүх соёлтой холбогдох үзмэрүүдээс бүрдсэн “Найрамдал хамтын ажиллагаа- соёлын дурсгалууд” нэртэй үзэсгэлэнг дэлгэх гэж байгаа аж.
Манай хоёр улсын музейн салбарын хамтын ажиллагаа баялаг сайхан түүхэн замналтай. 1952 оны 10 дугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны гурван жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн “Монгол-Хятадын найрамдлын 10 хоног” соёлын арга хэмжээний хүрээнд Хятадын ард түмний соёл уламжлал, тухайн цагийн хөгжлийн өнгө төрхийг олон салбараар харуулсан тусгай үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байжээ. Улмаар уг үзэсгэлэнд дэлгэгдсэн үзмэрүүдийг БНХАУ-ын Элчин сайд Заяат БНМАУ-ын Засгийн Газарт бэлэглэсэн нь зохих журмын дагуу музейдэд хуваарилагдан ирсний гол цөм нь тус музейд хадгалагдаж байгаа юм. Энэхүү үзэсгэлэн нь “Монгол Хятадын найрамдлын 10 хоног”-ийн арга хэмжээний үеэр болон холбогдох сэдвээр анх удаа дэглэгдэж буй. Үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр “БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлайгаас маршал Х.Чойбалсанд дурсгасан Хунань нутгийн үзэмж бүхий модон хаалт, ваар, Х.Чойбалсанд Хятадын удирдлагаас дурсгасан цайны бүрэн хэрэглэл зэрэг ховор, онцгой үзмэрүүдтэй танилцах боломжтой ажээ”. Үзэсгэлэн 2019 оны 10-р сарын 16 ны өдөр 11 цагт Монголын үндэсний музейд нээнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ