"Буянт-Ухаа 2" түрээсийн орон сууцанд тэнцсэн иргэд батламжаа гардан авлаа

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцанд орох иргэдийн төлөөлөлд өнөөдөр /2019.10.15/ батламж гардууллаа.
Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан тус орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг долдугаар сарын 22-ноос цахимаар бүртгэж эхэлсэн юм. Энэхүү цахим бүртгэлд найман ангиллын 16 төрөлд нийт 35.058 иргэн бүртгүүлснээс 580 айл түрээсийн орон сууцанд хамрагдаж байгаа юм.  Харин 972 айлын 40 хувь буюу 390 орчим айл газар чөлөөлөлтөд хамрагдаж, түрээсийн орон сууцанд хамрагдаж байгаа юм.  “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцанд хамрагдахаар батламж гардан авсан иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
    40 ГАРУЙ ЖИЛ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АЖИЛЛАСАН А.Магсаржав хэлэхдээ " Би хэл уран зохиолын багш мэргэжилтэй, боловсролын байгууллагад 40 гаруй жил ажилласан юм. Энэ жил 93 насыг зооглож байна. Манай хөгшин 85 настай. Үсчин мэргэжилтэй. Бид хоёр хүүгийнхээ хашаанд, монгол гэрт амьдардаг юм. Түрээсийн орон сууцны бүртгэл эхлэнгүүт манай ач охин бид хоёрыг бүртгүүлсэн юм билээ. Саяхан түрээсийн орон сууцанд хамрагдах болсныг дуулгасан бол өнөөдөр батламжаа гардан авлаа. Өндөр настай бидэнд ус зөөхөөс эхлээд гэр хороололд амьдрах хүндрэлтэй байдаг. Хэдийгээр хүүхдүүд маань ажилд тусалдаг ч орон сууцанд орчихвол илүү тухтай байх болно. Орлогодоо тааруулаад 39 ам метр хоёр өрөө байртай болж байгаадаа баяртай байна" гэв.

Image result for 580 иргэн түрээсийн байрны батламжаа гардлаа
        АХМАД НАСТАН АНГИЛАЛД 84, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ АНГИЛАЛД 30 ӨРХ БАГТАЖ БАЙНА
    “Буянт-Ухаа-2” хороололд энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр зорилтот бүлэг буюу ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн найман бүлгийн дагуу хамруулах журамтай.

Image result for 580 иргэн түрээсийн байрны батламжаа гардлаа
    Мөн Улаанбаатар хотын харьяалалтай байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд оршин суудаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх гэх мэт үндсэн шаардлагуудыг тавьсан. Гэвч жинхэнэ зорилтот бүлгийн, шалгуурт тэнцэх иргэдийг хамруулаагүй, шалгаруулалт шударга бус явагдсан гэх хүмүүс бий. Шалгаруулалтын талаар Нийслэлийн орон сууцны корпорацийн орлогч дарга С.Дорждэрэм хэлэхдээ " Шалгаруулалт цахимаар үнэн шударга явагдсан. Яг л зорилтот бүргийн иргэдийг хамруулсан байгаа. Инженерийн дэд бүтцэд холбогдсон ямар нэгэн байранд амьдарч байгаагүй нийслэлийн харьяалалтай иргэдийг хамруулсан. Ахмад настаны ангилалд 84 өрх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл гэсэн ангиллаар “Буянт-Ухаа-2”-т хамрагдсан 30 өрх бий. Бусад ангилалд сонгогдсон өрх дотор хөгжлийн бэрхшээлтэй гишүүн бий.
    Үүнэ дээр нэмээд түрээсээ ца тухайд нь төлөөгүй бол эхний болон хоёр дахь удаад түрээсээ цаг тухайд нь төлөхийг сануулна. Харин дараагийн удаад гэрээг цуцалж, дараагийн иргэдийг хамруулна. Орлогоо тодорхой хувиар нотолсон иргэдийг түрээсийн орон сууцад хамруулсан. Мөн Хөгжлийн банкны зээлээр барьсан тус барилгын төлбөрийг 972 айлын өмнөөс нийслэл урт хугацаанд төлж барагдуулж байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

    Монгол Улсын Засгийн газар 2020 онд 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах зорилт тавьсан.
Ирэх жил 30 гаруй мянган айлын барилгын ажил эхэлнэ. Морингийн даваа, Баянголын ам, Ханын материал, Баянхошуу, Сэлбэ зэрэг шинэ байршилд дэд бүтцийг нь чөлөөлөөд эхэлсэн байгаа. Орлогод нь нийцсэн орон сууцаар иргэдийг хангах ажил үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ