Их хэмжээний валют хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан Хятад иргэнийг илрүүлжээ

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд энэ сарын 14-нд буюу өчигдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч БНХАУ-ын иргэн C. Ү гар тээшиндээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.
БНХАУ-ын иргэн C Y өнөөдрийн ханшаар нийт 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэх гэж байсан бөгөөд энэ зөрчилд хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ