Увс аймгийн Түргэн суманд 320 хүүхдийн сургууль баригдаж нээлтээ хийлээ

   Улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Арвижих Увс" ХХК-ний хамт олон 320 хүүхдийн хичээлийн байрыг барьж 9 дүгээр сарын 30-нд улсын комисст хүлээлгэн өгсөн. Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус сургуулийн нээлт боллоо. Нээлтэд аймаг, сумын удирдлагууд, сургуулийн хамт олон, сурагчид, нутгийн иргэд өргөнөөр оролцлоо.
1969 онд БНМАУ-ын анхны “Тэргүүний бага сургууль” болсон тус сургуулийн 80 жилийн ой энэ онд тохиосон билээ. Түүхт ойн жилд хүүхэд багачууд шинэ байранд хичээллэж, багш ажилчид ажиллах таатай орчин бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.
Энэхүү эрдмийн өргөөнөөс улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь, нэмрээ зориулж, нэр алдраа түгээсэн олон сайчуул төрөн гарах болтугай. Өнөөдрийн байдлаар тус сургууль нь 17 багш, 17 ажилтан ажиллагсад, 3 удирдлага, 230 суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.


Увс аймгийн ЗДТГазар-н зураг.Увс аймгийн ЗДТГазар-н зураг.Увс аймгийн ЗДТГазар-н зураг.Увс аймгийн ЗДТГазар-н зураг.Увс аймгийн ЗДТГазар-н зураг.Увс аймгийн ЗДТГазар-н зураг.Увс аймгийн ЗДТГазар-н зураг.Увс аймгийн ЗДТГазар-н зураг.Увс аймгийн ЗДТГазар-н зураг.Увс аймгийн ЗДТГазар-н зураг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ