Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны зам барина

    Засгийн газрын ээлжит хурал 08:00 цагт өргөтгөсөн хэлбэрээр эхэллээ. Өнөөдрийн хурлаар салбар бүрийн цаашдын урт, дунд хугацааны бүтээн байгуулалтын уялдаа холбоо, төлөвлөлтийг хэлэлцсэн байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаарЗам, тээврийн хөгжлийн яам ирэх дөрвөн жилд дараах ажлуудыг хийнэ:
Шат дамжлага, давхардлыг арилгаж, уян хатан, оновчтой удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлнэ. Ингэснээр эдийн засгийн үр дүнтэй, тогтвортой тээврийн үйлчилгээг хөгжүүлэх эрх зүйн болон эдийн засгийн зохицуулалттай болно.
Бодлогод суурилсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зохицуулалт бий болгоно. Эдийн засгийн өсөлт хангах чанартай, хүртээмжтэй үндэсний зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөтгөн хөгжүүлж, эрэлт, хэрэгцээнд нийцсэн аюулгүй, тогтвортой тээврийн сүлжээ бий болгож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизм бүрдүүлнэ.
ТӨМӨР ЗАМ
 Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414 км,
    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км,
    Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46 км төмөр замыг ашиглалтад оруулна.
    Сайншанд-Хөөт чиглэлийн 433 км,
    Хөөт-Бичигт чиглэлийн 234 км замыг барьж эхэлнэ.
    Дорнод, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмж,
    Баруун-Урт, Тосонцэнгэл, Булган, Өвөрхангай, Ховдын Булганы нисэх буудлын хөөрч буух шороон зурваст их засвар хийнэ.
АВТО ЗАМ
Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд, Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон,
    Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам барьж эхэлнэ.
    Ирэх дөрвөн жилд улсын хэмжээнд нийт 1800 км хатуу хучилттай авто зам барих юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ