Төв аймагт авто тээврийн стандартын буудал ашиглалтад орлоо

    Төв аймагт авто тээврийн цогц үйлчилгээ үзүүлэх "Төв авто буудал" ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. 

    Нээлтэд УИХ-ын гишүүн М.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, ЗТХЯ-ны авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантулга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн  бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ зэрэг албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцжээ.

    Төв аймгийн авто тээврийн газар 70 жилийн түүхэндээ анх удаа стандартын шаардлага хангасан цогц үйлчилгээ үзүүлэх гуравдугаар зэрэглэлийн авто тээврийн төвөөр иргэддээ үйлчлэхээр өнөөдөр хүлээж авлаа.

    Тус төв нь зорчигч үйлчилгээний хүлээлгийн танхим, эмчийн өрөө, эх, хүүхдийн амрах өрөө, ачаа тээш хадгалах, автомашин, хот хоорондын нийтийн тээвэр зогсох зогсоолтой ажээ. 

    Авто тээврийн төвийг аймгийн "Төв төгөл, Мон ширээт" ХХК барьж ашиглалтад өгчээ.

    Төв аймаг 2019 оныг "Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт"-ын жил болгон зарласан бөгөөд энэ жил 85 тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн түүхэн жил болж байна хэмээн  аймгийн ИТХ-ын дарга Энхбат энэ үеэр хэллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ