Гашуунсухайт боомтоор БНХАУ руу зорчих шинэ чиглэл нээлээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлжээ. 

    Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэх бөгөөд 275 км зайг 6 цаг 40 минут туулах юм. 

Цагийн хуваарь: 

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.

БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.

Тасалбарын үнэ: 

Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮

Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань

СЭТГЭГДЭЛ БИЧИХ