Орон сууцны 1 давхарт, зочид буудлын тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ

НМХГ-аас Иргэний гаргасан гомдлын дагуу БГД-ийн 4-р хороо, 2-р хороолол, 4-р байранд байрлах Усан Лянхуа ХХК-ны Норпэл дэн буудлын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар тус дэн буудал нь тусгай зөвшөөрөлгүй, байр нь зориулалтын бус орон сууцны 1 давхарт, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, буудлын зочин хүлээн авах өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ туйлын хангалтгүй, цагаан хэрэглэлийн угаалга, халдваргүйжүүлэлт туйлын хангалтгүй, цагаан хэрэглэл стандартын шаардлага хангахгүй, ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн ба илэрсэн зөрчилд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ