Сансарт хөөргөх бүтээлийг хүлээн авч дуусахад хоёр хоног үлдлээ

Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Хүүхэд залуус, өсвөр үеийг шинжлэх ухаанч хандлагатай болгох, бүтээлч шинэ үеийг дэмжихэд урам зориг төрүүлэх зорилгоор 2019.10.29-ний 10:00 цагт MARSA буюу Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв ТББ, НЗДТГ-тай хамтран Нийслэлийн төв талбайгаас Сансрын бөмбөлөг хөөргөхөөр болсон.
Тус сансрын бөмбөлөгт ЕБС-ийн дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд зарласан "Бидний бүтээл сансарт" уралдааны шилдэг оролцогчдын бүтээлийг Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг, гэнэтийн байдлаар сонгогдсон нийслэлийн 380 иргэний нэрсийн хамт сансар өөд 38000 метр хөөргөхөөр төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ