IX сард хуучин орон сууцны үнэ 1.12 хувиар буурч, шинэ орон сууцны үнэ 0.7 хувиар өсөв
Орон сууцны үнийн ерөнхий индекс есдүгээр сард 1.077 нэгж болж, өмнөх сараас 0.22 хувиар өссөн талаар “Тэнхлэг зууч” компани мэдээллээ.
Ерөнхий индексийн бүрэлдэхүүн хэсэг болох хуучин орон сууцны үнийн индекс есдүгээр сард өмнөх сараас 1.12 хувиар буурсан бол шинэ орон сууцны үнийн индекс өмнөх сараас үл ялиг өссөн байна. Ерөнхий индекс 2018 онд харьцангуй тогтвортой өсөж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ