Иргэдийг “хулхидуулахаас” сэргийлсэн аяллын компаниудын үзэсгэлэн

    Монгол Улсад аялал жуулчлалын зөвшөөрөлтэй, тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг 300 гаруй тур оператор компани байгаагийн 37 нь “Outbound” буюу гадаад улс, орон руу аялуулах ангиллын гэрчилгээтэй, албан ёсны эрх бүхий байгууллага байдаг. Гэвч иргэд мэдээлэл дутмаг байгаагаас мэргэжлийн бус байгууллага, хувь хүнээр үйлчлүүлэн эрсдэлд орох магадлал өндөр байна.

Иймд Монголын Аялал Жуулчлалын Холбоо, гишүүн байгууллагуудын санаачлагаар анх удаа гадаад улс руу аялах сонирхолтой хэн бүхэнд нээлттэй, мэдээлэл цуглуулахад туслах “OUTBOUND TRAVEL MART” гадаад аяллын үзэсгэлэнг аравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд мэргэжлийн тур операторууд болон аялагчдад шаардлагатай үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (тур оператор, даатгал, тийз захиалгын касс, банк, нислэгийн авиа компани, виз ний мэдүүлэх зөвлөгөө гэх мэт) оролцож байна.

image

Үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлалыг олон нийтэд сурталчлан таниулан, иргэдэд танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг олгож буй “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн хөтлөгч, аялагч Г.Ганхүү, “Аяллын тойрог” нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Ган-Өлзий болон “Миний аялсан 1000 хот” нэвтрүүлгийн хөтлөгч З.Оюунчимэг нарыг “Аялал жуулчлалын төлөө” медалиар шагналаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ