Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. Сургуулийн байраа булаалгасан Монгол тэмүүлэл улсын сургуулийн эцэг эхчүүд ордоны гадна 11.00 цагт жагсаал, цуглаан хийж Eрөнхийлөгч, УИХ-ын дарга, Eрөнхий сайд, УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга, бас Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлнэ.
  2. 11.00 цагаас НҮБ-ын байрны 6 давхарт Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын шилжилт хөдөлгөөн хариуцсан байгууллагаас эхлүүлж буй "Монгол улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь" төслийн нээлт болно.
  3. 10.00 цагт Монголбанкны 5 давхарын хурлын танхимд “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны нээлтийн үйл ажиллагаа болно.
  4. Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах Үндсэн чиглэлийн олон нийтэд танилцуулах, судлаач, эдийн засагчдын хэлэлцүүлэг Blue Sky-д болно.
  5. 11.00 цагт БлюМон-ны нэг давхарт Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс эрхлэн "Найрамдлын 70 жил" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
  6. MN мэдээллийн төвд 11.30 цагаас Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ "Саарал жагсаалтын эздийг зарлах" хэвлэлийн бага хурал хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ