Монгол наадгайн үзэсгэлэнд 3000 гаруй тоглоом үзүүлнэ

Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн холбогдох хүрээлэн, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаач болон энэ чиглэлээр судалгаа, бүртгэл хийдэг цуглуулагч, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч нар оролцож, судалгааны шинжилгээний ажлаа танилцуулах юм.
Үндэсний тоглоом наадгай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ өдөрлөгийн үеэр танилцуулахыг хүсвэл https://naadbrand.com/mongolnaadgai линкээр бүртгүүлэх ажээ.
. Монгол тоглоом наадгайн танилцуулга бүхий нэвтэрхий толь, гарын авлагыг олны хүртээл болгохоор судлаачид ажиллаж байна.
Өдөрлөгийн үеэр ЮНЕСКО-гийн Уламжлалт спорт, тоглоом наадгайн Олон Улсын зөвлөлөөс төлөөлөгчид ирж “Монгол наадгай” өдөрлөгт оролцох юм байна. Хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны нэгэн том хувь нэмэр нь монгол наадгай гэж үздэг. Манай улсад шагайн тоглоом, хөлөгт тоглоом, оньсон тоглоом, аман наадам, уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ, өрж эвлүүлдэг тоглоом, хуруу гараар наадах наадгай зэрэг 15 нэр төрлийн 3000 гаруй тоглоом байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ