Б.Дархантөр: Буудуулсан баавгайг шатааж устгалд оруулсан


 Хэнтийн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөртэй тус аймгийн Батширээт суманд айл руу баавгай орж ирсэн талаар ярилцлаа.

Баавгайд дайруулсан айл сумын  төвөөс аль  зүгт нутаглаж байсан бэ?

Батширээт сумаас хойд зүгт 60 км орчим газар намаржаандаа байсан айл. Хөвчийн уул талдаа.

Хэр том баавгай байсан бол?

Нас гүйцсэн баавгай байгаагүй биений хувьд жижгэвтэрдүү. 3-4 орчим насны жижиг баавгай гэж хэмжилтээр тогтоосон.

Энэ жил баавгай айл руу дайрах тохиолдол хэд хэд гарлаа. Ер нь ямар учир шалтгаантай бол?

Ер нь бол өлдсөн гэж үзэж байгаа.

Танай нутгаар самар, жимсний гарц хэр байсан бэ?

Уулаар самар, жимс бараг ургаагүй энэ жил ховор байна.

Буудуулсан баавгайг яасан бэ?

Сумын шуурхай бүлгийнхэн хэмжилт хийсний дараа устгалд оруулсан байгаа.

Ямархуу байдлаар устгалд оруулсан юм бол?

Бүхлээр нь шатааж устгал хийсэн.

Танай нутагт ер нь хичнээн тоо толгой баавгай байдаг вэ?

2017 оны байдлаар бол 140 орчим баавгай байгаа гэсэн мэдээ бий. Сүүлийн 1-2 жилд 85 орчим баавгай уулнаас тал руу бууж хүмүүст үзэгдэж, харагдсан тохиолдол гарсан.

 

 Н.Саруул

                                                                      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ