Өнөөдөр дэлхийн номын санчдын өдөр

Өнөөдөр Дэлхийн номын санчдын өдөр юм байна. “Ном бүтээгч, номд шүтэгч, номыг дээдлэгч Эрхэм нөхөддөө, хамтран зүтгэгч НОМЫН САНЧИДДАА дэлхийн номын санчдын өдрийн халуун мэнд хүргэе. Монгол минь номт улс аа. Тэр уламж улмаар дэлгэр болтугай. Ном дор мөргөмүү” гэсэн постыг Нүүрномдоо оруулсан Монголын Үндэсний номын сангийн захирал, яруу найрагч Б.Ичинхорлоотой холбогдож энэ талаар тодруулахад “Дэлхийн номын санчдын өдөр нь үнэн. Харин манайд албан ёсоор тэмдэглэдэггүй болохоор сүр дуулиан болгоод яахав. Өнөөдрийн хувьд хэд хэдэн номын нээлтийн арга хэмжээтэй. Завгүй л гүйж явна” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ