Худалдааны хэлэлцээрт оюуны өмчийг хамгаалах асуудлыг багтаана

АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээрийн эхний хувилбар оюуны өмч болон түүнийг хамгаалах тухай асуудалтай ихээхэн хамааралтай байх болно хэмээн Цагаан ордны дэргэдэх Худалдааны асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн тэргүүн Питер Наварро ярьжээ.
АНУ, БНХАУ-ын сайд нарын түвшний худалдааны ээлжит зөвлөлдөх уулзалт баасан гарагт буюу өнөөдөр болно хэмээн АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер өмнө нь мэдэгдсэн юм.
Талуудын худалдааны маргааныг зохицуулах хэлэлцээрийн хүрээнд хоёр улс чухал ач холбогдолтой эхний үе шатанд ойртон ирлээ хэмээн Д.Трамп БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй яриа хэлэлцээний хийсний дүнд өмнө нь мэдэгдсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ