Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы парламентын залуу гишүүдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы эзэн хааныг сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцсон билээ.
Тэрбээр дараа нь Япон улс дахь өөрийн орны ЭСЯ-нд тус улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын залуу гишүүдийг хүлээн авч уулзаж, ярилцав.
Уулзалтад Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ш.Койзүми, Т.Фукуда, А.Такэбэ, Н.Сузуки, К.Ооно, Т.Кобаяши болон Элчин сайд Д.Батжаргал нар оролцож, хоёр орны түүх, соёлын онцлог, харилцаа, хамтын ажиллагааны хөгжил зэрэг бусад сэдвээр найрсаг дотно яриа өрнүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ