И.Кобзон,А.Пугачева нарын дууны зохиогч нас баржээ

Москвад баасан гарагт 86 настай яруу найрагч,жүжигчин Карина Филиппова-Диодорова нас барсан тухай нөхөр,зураач Борис Диодоров нь сэтгүүлчдэд мэдэгдэв.Түүнчлэн "Тэр өнөөдөр 17:30-д нас барсан.Хөдөөлүүлэх ёслол 10-р сарын 31-нд Новодевичийн оршуулгын газар болно" гэж түүний хэлснийг ТАСС уламжиллаа. 1934 оны долдугаар сарын 9-нд мэндэлсэн Филиппова-Диодорова насаараа "Современник" театрт ажиллажээ.1967 оноос шүлэг,дууны үг бичиж эхэлсэн түүний дуунуудыг Иосиф Кобзон,Алла Пугачева,Клавдия Шульженко,Майя Кристалинская зэрэг уран бүтээлч олны хүртээл болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ