Ерөнхийлөгчийг 76 сонгодог болохуу, бүх ард түмнээсээ сонгогддог хэвээр үлдээхүү?

    Саарал жагсаалтад орсон саарал өдрүүд дундуур Үндсэн хуулиа ч бас зөвшилцөл нэрийн дор хууль зөрчин байж өөрчилж магадгүй бололтой. Магадгүй гэдэг нь маргаан дагуулаад байгаа энэхүү төслийн хэлэлцээрээс Ардчилсан нам гарч, Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсанаар уначихаа алдсантай холбоотой. Одоо ч унах эрсдэл байгаа төдийгүй, цаашид ч батлагдлаа гэхэд Үндсэн хуулийн цэц дээр өргөдөл гомдол, хэл ам дагуулж мэдэх эрсдэл өндөр байгаа юм. Энэ тухай хэлж ярьж буй хүний тоо ч замаа алдлаа. Удахгүй болох Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэгийн өмнө хамгийн ихээр анхаарал татаж байгаа асуудал бол Ардчилсан намаас шаардаж буй 3 асуудлын нэг болох Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болох тухай өөрчлөлт.   Мэдээж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад таалагдахгүй байгаа энэхүү саналыг Ардчилсан намынхан Параламентийн Засаглалын дархлаа хэмээн тайлбарлаж байгаа ч, бүх ард түмэн нь энэхүү эрх мэдлээ бага ард түмэн гэж гоёоор өөрсдийгөө нэрлэх 76 тэнэг ч байнуу, 108 соён гэгээрсэн нөхдүүд ч байна уу тэдэнд өгөхийг зөвшөөрөхгүй нь лав. Гэсэн ч Ерөнхийлөгчтэй ойлголцох эхний алхамуудаа Ардчилсан намынхан хийгээд эхэлсэн тухай мэдээ ч чих дэлсэж байна. Уг заалтыг батлуулахдаа мөрдөх хугацааг нь 2026 ч гэдэг юмуу байдлаар шийдчихвэл одоогийн Ерөнхийлөгчийн дахин сонгогдох эрх ашигт нөлөөлөхгүй болчихно гэдгийг хаана хаанаа харж эхэлсэн бололтой. Ямартай ч удаан дуншиж байгаа Үндсэн хуулийн төслийн гутгаар хэлэлцүүлэг эхлэхэд бэлэн болсон ч юм шиг.

Д.Галт


СЭТГЭГДЭЛ БИЧИХ