Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт Үндэсний хөгжлийн газраас Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлаг (КОТРА)-тай хамтран “Төсөл хэрэгжүүлэлт, хөрөнгө оруулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулна.
09.00 цагт “Экспорт Монгол-2019” ” бизнес чуулга уулзалт “Corporate convention center”-т эхэлнэ. Чуулганд 10 гаруй орны зочид, төлөөлөгчид, хувийн хэвшлийн 350 гаруй экспортлогч болон экспортод чиглэсэн үйл ажиллагаа эхлүүлж буй ААН, байгууллагын төлөөлөл, нийт 1000 гаруй хүн оролцоно.
10.30 цагт “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд Монголын эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Industriаll” олон улсын байгууллагатай хамтран "Уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй Oлон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцын хэрэгжилтийг хангуулах нь" сэдэвт зөвлөгөөн болно.
12.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал хийж Монгол Улсын шүүхийн 2019 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажлын дүн мэдээ болон шүүхээр үйлчлүүлэх иргэд улсын тэмдэгтийн хураамжийг киоск машинаар төлөх боломжтой болсон талаар мэдээлнэ.
12.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэрлэх ёслолын ордон хамтран Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн баярын хүрээнд 10-аас дээш жил ханилсан 38 хосуудын хуримын ёслолыг хүндэтгэлтэйгээр зохион байгуулах арга хэмжээ Гэрлэх ёслолын ордонд болно.
12.00 цагт "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" ТББ-аас ирэх " ЖДҮ санг ЖДҮ-гийн хулгайчид устгах нь" сэдэвт ЖДҮ санг устгах хуулийн талаар болон Капитал банкны 48 тэрбум тэрбум төгрөгийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал “Үндэсний мэдээллийн төв”-д болно.
Төрийн ордонд
11.00 цагт "Хамтдаа бүтээе-Хамтдаа хөгжье" сэдэвт уулзалт, зөвлөгөөн болно.
-Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
-Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно
СЭТГЭГДЭЛ БИЧИХ