Эмч Д.Ганчимэг: Антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээ гэж юу вэ?

Манай сайтад өнөөдрөөс эхлэн хүүхдийн болон эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөөг “Амин-Уураг” хүүхдийн эмнэлэг, бактерлогийн лабораторийн дотор, хүүхдийн эмч Д.Ганчимэг эмч цувралаар уншигч та бүхэнд хүргэх болно.
Д.Ганчимэг эмч нь 30 гаруй жил эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, туршлагатай сайн эмч гэж олноо хүндлэгдсэн хүн юм.
Уншигч та бүхэн сонирхсон асуулт болон эрүүл мэндийн тулгамдсан асуудал байдал манай сайтад хандаж Д.Ганчимэг эмчээс асууж, зөвлөгөө авч болно.
Өнөөдрийн зөвлөгөө: Антибиотикийн мэдрэг чанар.
Антибиотик гэдэг нь халдварын үед хэрэглэдэг эмийн бодис. Гэтэл үүнийг ханиад, томуу, халдварт өвчний үед антибиотикийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээний хариуд үндэслэхгүйгээр антибиотикийг өөрийн дураар худалдан авч, өвчний шинж тэмдэг арилах төдийд эмээ уухаа зогсоож, мартаж санасан үедээ замбараагүй хэрэглэснээс үүдэж өвчин үүсгэгч нян амьд үлдэхийн төлөө хувьсан өөрчлөгдөж тухайн антибиотикийг задлах чадвартай болдог.
Ингэснээр аливаа өвчний эдгэрэлт удааширч, улмаар дархлааны системийг устган амь насанд аюул учруулах эрсдэлтэй. Энэ үзэгдлийг антиобиотикт дасал болох гэж ярьж байгаа юм. Уг шинжилгээ нь өвчин үүсгээд байгаа тухайн үүсгэгчид ямар антибиотик тохирох вэ гэдгийг нь тодорхойлно. Тиймээс антибиотик хэрэглэх шаардлагатай л бол мэдрэг чанарын шинжилгээ заавал өгөх ёстой.
Шинжилгээг идээт шарх, өтгөн, шээс,чих, хамар, хоолой, залгиур, цус, нугасны ус, цэр, шүд буйлны үрэвсэл зэргээс арчдас авч шинжилнэ. Нянгийн мэдрэг чанарын шинжилгээ хийхэд гурав хоног буюу 72 цаг шаардагддаг.
Нян судлалын шинжилгээг төрөлжсөн нарийн мэргэжлийн хувийн эмнэлгүүдэд хийж байгаа. Мөн тухайн иргэн өөрийн харьяаллын дагуу дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд болон шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-д хандаж болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ