Баянхошуу, Толгойтын агаар хэвийн гарчээ

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа.
Тэгвэл Agaar.mn цахим хуудсанд мэдээлснээр өнөөдөр 07.15 минутын байдлаар нийслэлийн дөрвөн цэгт агаар бага зэргийн бохирдолтой гэж гарчээ. Харин Баянхошуу, Толгойт, Нэгдүгээр хороолол, Монгол газар, Баруун дөрвөн замын агаар хэвийн гарсан байна.
Түүнчлэн 100 айл, Амгалангийн агаар цэвэр гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ