“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн ажилтан цахилгаанд цохиулж амиа алджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд засвар үйлчилгээ хийж байсан тус компанийн ажилтан өчигдөр /2019.10.28/ өндөр хүчдэлд цохиулан нас баржээ.
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд байрлах зургаан метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт гурван ажилтан засвар үйлчилгээ хийж байснаас нэг нь 380 Вт-ын өндөр хүчдэлд цохиулснаас амиа алдсан байна.
Энэ тухай дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч 09:50 цагт очиход тус станцын цахилгааны засварчин 35 настай, эрэгтэй Б нь 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барж, трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байжээ. Онцгойн алба хаагчид цогцсыг буулгаж Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ