Дархан чиглэлийн зам ирэх сарын 1-нд ашиглалтад орно

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замыг шинэчилж байгаа. Энэ чиглэлийн замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 1-нээс нээхээр болсон тухай мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өглөө. Эл зам ашиглалтад орсноор иргэд түр замаар зорчихгүй болно. Харин дулааны улирал эхлэхээр бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх аж. Өгсүүр, уруу буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал газруудыг бүгдийг нь аравдугаар сардаа багтаан хучиж дуусган, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана гэж ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ ярьж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ