"Харанга"-ын Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нар ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цолоор энгэрээ мялаалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.10.29/ зарлиг гаргаж  "Харанга" хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа. Тэдний шагналыг дөнгөж сая Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд гардуулж өглөө. 

Монголын рок хөгжмийн суурийг тавьсан “Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо хийгээд удаагүй байгаа юм. Тэртээ 1989 онд Улсын драмын театрын дэргэд байгуулагдсан уг хамтлагийн гурван гишүүн Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм цолны эзэд болсон байдаг.



Тодруулбал, “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин Ц.Энхманлай болон аргил гитарчин, дуучин Ц.Чулуунбат, гоцлол дуучин Х.Лхагвасүрэн нар гавьяат цол хүртээд байсан бол өнөөдөр нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойгоор хамтлагийн хэмнэлт гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нар Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ