Налайхын зам ирэх долоо хоногт ашиглалтад орно

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 29-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 01-ний хооронд нээхээр ажиллаж байна гэж Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч мэдэгдсэн.
Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 4-нд албан ёсоор нээхээр болжээ. Одоогоор гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээний ажлууд үргэлжилж байгаа аж.
Төслийн хүрээнд 20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой, гурван байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр, таван байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдахаас 38 байршилд ус зайлуулах хоолой, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажлууд бүрэн дуусчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ